top banner

Хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах зорилт тавилаа


2018-01-08 15:22:43
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг ирэх хичээлийн жилээс СӨБ-ын хамран сургалтад хүүхдүүдийг бүрэн хамруулсан, цэцэрлэгийн хүрэлцээг бүрэн хангасан аймаг болох зорилт тавьжээ.
 
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 42 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.
Улирагч онд 
75 хүүхдийн "Ирээдүй" 14 дүгээр цэцэрлэг, 150 хүүхдийн "Баян-Ойт" цэцэрлэг, 75 хүүхдийн Шаргалжуут цэцэрлэг, 75 хүүхдийн Богд сумын цэцэрлэг, хувийн хэвшлийн 20 хүүхдийн "Тусгай хэрэгцээт" цэцэрлэг, 75 хүүхдийн багтаамжтай "Эрхэт тамч" цэцэрлэг, 50 хүүхдийн "Баян цэцүүхэй" зэрэг цэцэрлэгүүд ашиглалтад орсноор 520 хүүхдийг СӨБ эзэмших бололцоогоор хангажээ. Ийнхүү 2016 оны байдлаар СӨБ-д хамран сургалтад хамрагдаж чадахгүй хүүхдийн тоо 1126 хүүхэд байсан бол өмнөх жилд 735 хүүхэд болж, буурсан байна.
 Б.Мөнхзул


Монгол брэнд