top banner

Цасанд суусан гэх дуудлага өдөрт 2-3 удаа ирж байна


2018-01-08 17:50:54
Зураг
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн ихэнх нутгаар цастай байгаа учир цасанд суусан, боогдсон, төөрсөн гэх дуудлага аймгийн ОБГ-т өдөрт 2-3 удаа тогтмол ирж байна гэв.

“Аймгийн Онцгой байдлын газар /ОБГ/-аас иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээг тогтмол хүргэдэг. Гэвч иргэд анхааруулгыг үл тоон бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй холын замд гарсанаас замдаа машин техник нь эвдрэх, цасанд боогдох зэргээр саатаж дуудлага өгөх явдал сүүлийн өдрүүдэд буурахгүй байна. Тиймээс иргэд, жолоочид холын замд гарахдаа цаг агаарын нөхцөл байдалтай сайтар танилцаж, авто машины бүрэн бүтэн болон аюулгүй байдлыг тогтмол хангаж замд гарахыг аймгийн ОБГ-аас анхааруулав.

Өнгөрөгч 2017 онд хүчтэй цасан шуурганы улмаас зам даваа хаагдсан, хөдөө замд авто машин цасанд суусан гэх дуудлага есөн удаа иржээ.
Т.Одончимэг
 

Монгол брэнд