top banner
Шуурхай мэдээ

Цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг 14 хоног зогсоолоо


2018-01-08 18:02:26
 Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын хэмжээнд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчний өвчлөл их байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын “Хязгаарлалтын дэглэм тогтоох тухай” захирамж өнөөдөр гарсан байна. Энэхүү захирамжаар Улаангом сумын цэцэрлэгүүдийн хичээл, сургалтын үйл ажиллагааг энэ сарын 9-21-ний өдрийг дуустал түр хугацаанд хязгаарлалаа.
Мөн энэ хугацаанд гадуур олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, бусад арга хэмжээг зохион байгуулахгүй байх, Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэг болон гэрээрээ асарсан ажил эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагчид тав хүртэл хоногийн цалинтай чөлөөг холбогдох хууль журмын дагуу олгож ажиллахыг сум, албан газар, аж ахуй нэгж байгууллагын дарга эрхлэгч нарт үүрэг болголоо.
Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчний өвчлөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн үзлэгийн 19 хувьд хүрч нэмэгдсэн байна.
Б.Батхүү

Монгол брэнд