top banner
Шуурхай мэдээ

"Чандмань-Багачууд" цэцэрлэг нээлтээ хийлээ


2018-01-08 20:48:58
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. “Чандмань-Баянхонгор” ХК 52 жилийнхээ ойн дээр орчин үеийн шинэ оффисийн барилга, “Хонгор -15” хүүхдийн цэцэрлэгийнхээ нээлтийг хийлээ.
Хувьцаат компани болсоноос хойш тав дахь удаагийн ТУЗ-ийн бүрэлдэхүүний шийдвэр нь инженер, техникийн ажилтан, албан хаагчдынхаа ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл, аюулгүй байдлыг сайжруулах, ажлын бүтээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор шинэ байгууламжтай болгоход чиглэгджээ. ТУЗ-ийн энэ шийдвэрийн дагуу өнгөрөгч хавраас “Чандмань-Баянхонгор” ХК хажуудаа барилгын ажлаа эхлүүлсэн юм. Ийнхүү зургаан сарын хугацаанд барилгаа барьсанаар тус ХК нь өөрийн нөөц боломж, улс, орон нутгийн дэмжлэгээр нэг цэцэрлэг барих хэмжээний зардал болох нэг тэрбум 250 сая төгрөгийн төсвөөр хоёр байгууллагын барилгын асуудлыг шийдвэрлэж чадсан байна.
“Чандмань–Баянхонгор” ХК-нийн оффисын барилга нь хоёр давхар, нийт 20 гаруй өрөөтэй. Орчин үеийн дулаан тохилог өрөө тасалгаануудад мэргэжилтэн тус бүр өөрийн ажил үүргээ гүйцэтгэх бол “Хонгор-15” хүүхдийн цэцэрлэг нь одоогийн байдлаар дөрвөн бүлгийн 126 хүүхэд хүлээж аваад байгаа бөгөөд тус цэцэрлэг байгуулагдсанаар шинээр 20 гаруй байнгын ажлын байр бий болжээ.
                                                                                                                     Б.Мөнхзул

Монгол брэнд