top banner
Шуурхай мэдээ

Өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс уртасгасан цагаар ажиллана


2018-01-09 12:22:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын тогтоолын дагуу өнөөдрөөс эхлэн нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 08-19 цаг хүртэл, бямба гарагт 10-14 цагийн хооронд ажиллана.

Дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинетууд уртасгасан цагаар ажиллаж буй бөгөөд томуу, томуу төст өвчин ихэссэн энэ үед өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа юм. Томуу, томуу төст өвчний үед хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж авах, илүү цагаар ажилласан эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл хөлс олгоход зориулж 2 тэрбум  487 сая гаруй төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн.

Засгийн газрын тогтоолын хүрээнд дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийг хүүхдийн кабинет, тасгийг нэн шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангахаар ажиллаж байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.  

Д.Өлзий

Монгол брэнд