top banner
Шуурхай мэдээ

“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр


2018-01-09 15:45:18

Монгол улсын  хэмжээнд  5-6 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 94 хувьтай байна. Монголын хүн ам тэр дундаа хүүхэд, өсвөр үеийн дунд шүдний өвчлөл асуудал болоод байгаа билээ. Иймд Эрүүл мэндийн яам хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд анхаарал хандуулан “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

Өнөөдөр Монгол-Японы, эмч нар хамтарч нийслэлийн 129- дүгээр цэцэрлэгийн хүүхдүүдэд шүдний үзлэг, эмчилгээ хийлээ. Энэ нь Токушима Монголын анагаахын солилцооны нийгэмлэг, Монголын шүдний мэргэжилтний холбоо, Япон улсын "Жайка" хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамтарсан “Хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд” төслийн хүрээнд явагджээ.

Энэхүү төслийг Токушима Монголын анагаахын солилцооны нийгэмлэгийн тэргүүн Нишино Мизүко санаачилсан бөгөөд өөрөө төслийн ахлахаар ажиллаж байгаа аж. Төсөл хэрэгжих хугацаа 3 жил бөгөөд жилд 2 удаа 3 эмч 3 эрүүл ахуйчийн бүрэлдэхүүнтэй баг ирж шүдний суурь өвчлөл эхэлдэг 6 хүртлэх насний хүүхдүүдэд үзлэг эмчилгээ хийн эцэг эхчүүдэд амны хөндийн эрүүл ахуйн зөвлөгөө өгч байх юм байна.

Төслийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож, амны хөндийн эрүүл мэндийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.


Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд