top banner
Шуурхай мэдээ

Монголоос Казахстан хүртэл 5000 гаруй км явган аялснаа баримтат кино болгожээ


2018-01-09 17:18:43
Зураг
АСТАНА. /КАЗИНФОРМ/. Хоёр бөхтэй тэмээ хөтлөн Казахстан болон Монголын тал нутгаар нэг жил ганцаараа явган аялсан тухайгаа өгүүлсэн баримт кино хийснээ Шведийн аялагч Кристиан Бодегрен мэдэгдсэнийг Казахстаны “КАЗИНФОРМ” агентлаг уламжиллаа.
 
Монголын тал нутгаас Казахстаны Каспийн тэнгис хүртэл ганцаараа явган аялсан тухай өгүүлсэн баримтат киноныхоо трейлерыг К.Бодегрен энэ сарын 7-нд “Фэйсбүүк” хуудсаараа түгээсэн байна.

Өдгөө 44 настай К.Бодегрен 2017 онд 5095 км-ийн явган аяллаа хийсэн аж. Тэрбээр энэхүү адал явдалт аялал, баримтат киногоо хийж байхдаа жаварт хайруулах, ганцаардах зэрэг олон сорилттой тулгарч байсан гэнэ. Аяллаа амжилттай дуусгаж чадахгүй гэж сэтгэлээр унах үе түүнд нэг бус удаа гарч байсан ч тэрбээр бууж өгөөгүй байна.

Швед аялагч ярихдаа “Энэ аялал миний хувьд амьдралаа өөрчлөх туршлага болж үлдсэн” гэжээ. Тэрбээр энэхүү баримтат киногоо тун удахгүй танилцуулах аж.

https://www.facebook.com/100001244262506/videos/1759806164070842/
 
 Г.Доржханд



Монгол брэнд