top banner

Худалдан авахаар төлөвлөсөн бараа, ажил үйлчилгээний 97 хувь нь биелжээ


2018-01-09 19:05:07
Зураг
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар  аймгийн Орон нутгийн өмчийн газар өнгөрөгч  онд  34 нэр төрлийн, дөрвөн тэрбум 784,9 сая төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авахаар төлөвлөсөнөөс 97 хувь нь биелжээ. Тодруулбал, 26 төсөл арга хэмжээний гэрээ байгуулагдаж, долоон арга хэмжээний эрх холбогдох газарт шилжсэн гэх мэдээллийг Орон нутгийн өмчийн газраас өгөв.

Гэрээ байгуулагдсан 26 төсөл, арга хэмжээний 15 нь нээлттэй тендер шалгаруулалт, зургаа нь харьцуулалтын аргаар зарласан тендер, тав нь зөвлөх үйлчилгээний тендер байна. Эдгээрт нийт гурван тэрбум 732,9 сая төгрөг зарцуулсан бөгөөд үүний 822,2 сая нь улсын төсвийн, хоёр тэрбум 910,7 сая төгрөг нь орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгджээ.
Орон нутгийн төсвөөр хийгдсэн томоохон ажлаас дурьдвал, Сүхбаатар сумын уурын зуухны барилгын ажил, гадна дулаан, цэвэр усны шугамын шинэчлэлийн ажлыг 580 сая төгрөгөөр, нийтийн эзэмшлийн орон сууцнуудын дундах тохижилтын ажлыг 272,2 сая төгрөгөөр, хөдөөгийн хүн ам, мал аж ахуй, бэлчээрийн усан хангамж сайжруулах инженерийн хийцтэй худаг гаргахад 200 сая төгрөг, Баяндэлгэр сумын сургуулийн спорт заалны барилгын дуусгалтын ажилд 360 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ихэвчлэн сумдын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын засварын ажлууд хийгджээ.
Т.Одончимэг

Монгол брэнд