top banner
Шуурхай мэдээ

Малчдад хөнгөлөлттэй үнээр хивэг, тэжээл олгоно


2018-01-09 20:13:30
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт Онцгой комиссын анхны хуралдаан болж өвөлжилтийн байдлын тухай хэлэлцэж малчдад хөнгөлөлттэй үнээр тэжээл, хивэг олгохоор боллоо.
Өнөөдрийн байдлаар нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон ч өвөлжилт хүндрээгүй хэвийн байгаа гэнэ. Гэхдээ малын бэлчээр өвсгүй талхлагдсан учраас цаашид цас их орвол өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй гэж үзэн малыг ядарч туйлдахаас нь өмнө тэжээх хэрэгтэйг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас анхааруулж байна. Тус аймгийн хэмжээнд хадланг 60 хувьтай бэлтгэсэн ч ногоон тэжээлийн нөөцийг 400 хувь, хивэг 300 хувь бэлтгэсэн байна. Онцгой комиссын хуралдаанаар ногоон тэжээлийг 4500 төгрөг, хивэгийг 8000 төгрөгөөр хямдруулан малчдын захиалгаар олгохоор боллоо.
Б.Гантуяа  

Монгол брэнд