top banner

Дорноговь аймагт хоёр сая гаруй толгой мал отроор өвөлжиж байна


2018-01-09 20:50:13
Зураг

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ХХААГ-аас гаргасан мэдээллээс үзэхэд тус аймагт энэ жил 4137 малчин өрхийн нийт хоёр сая гаруй толгой мал өвөлжиж байна.
Хэрэв цаг агаар хүйтэрч өвөлжилт хүндэрсэн тохиолдолд өөр аймгийн долоон суманд 90 өрхийн 60 гаруй мянган толгой мал өвөлжүүлэх ерөнхий зохицуулалтыг албаныхан хийжээ. Мөн хилийн зурваст таван сумын 149 өрхийн 88 мянган толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүсэд нэг сумын 94 өрхийн 31 мянган толгой малыг оторлохоор төлөвлөсөн аж.
Харин Айраг Даланжаргалан, Иххэт Өргөн суманд Хэнтий, Сүхбаатар, Төв аймгаас нийт 7000 гаруй толгой мал отроор өвөлжиж байна. Дээрх аймгуудын зарим суманд газрын гарц муу, өвөлжих нөхцөл боломж тааруу байгаа аж.
Энэ оны нэг, хоёр, гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээллээр цасны хэмжээ олон жилийн дунджаас бага, агаарын температур хоёр градусаар бага байх төлөвтэй байгааг аймгийн УЦУОША-наас мэдээлж байна. 

Х.Эрдэнэбулган


Монгол брэнд