top banner

Малчид цаг агаарын мэдээллийг “Mass massage” үйлчилгээгээр авч байна


2018-01-09 20:57:19
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговийн малчид цаг агаарын мэдээ, аливаа аюулт үзэгдэл, гамшиг ослын мэдээллийг гар утаснаасаа хүлээн авч байна.
Учир нь тус аймгийн Онцгой байдлын хэлтэс, ХХААГ-аас цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг үүрэн телефоны скайтелийн сүлжээг ашиглан малчдын гар утас руу явуулж хэвшээд буй.
Тус аймаг нийт 4137 малчин өрхтэй бөгөөд малчин бүр гар утастай. Тиймээс малчид гар утсандаа энэ төрлийн мэдээллийг хүлээж авч буй.
Өнгөрөгч онд орон нутгаас нэг сая төгрөгийн хөрөнгийг “Mass message” үйлчилгээнд зарцуулсан бол энэ жил хоёр сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн талаар аймгийн ХХААГ-ын дарга Ж.Наранболд ярив. Өнгөрсөн хугацаанд зөвхөн скайтелийн сүлжээг ашигладаг байсан бол энэ жилээс эхлэн бусад үүрэн холбооны операторуудыг ашиглахаар төлөвлөжээ.
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд