top banner
Шуурхай мэдээ

Нэгдүгээр сарын 10-нд болох үйл явдал


2018-01-10 08:34:43
Зураг
09.00 цагт “Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв”-д Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт болно.

09.00 цагт НЗДТГ-ын “А” танхимд НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана.

09.00 цагт МУИС-ийн Номын санд “Хүүхдийн хөгжил, эрүүл мэнд болон эхийн ажил эрхлэлт, орлогод төрийн өмчит цэцэрлэгийн үзүүлэх нөлөө” төслийн суурь судалгааны тайлангийн хэлэлцүүлэг болно.

09.00 цагт "Туушин" зочид буудалд "Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтын ажиллагааг бэхжүүлэх нь" зөвлөлдөх уулзалт болно.

09.30 цагт “Blue Sky” зочид буудалд “Утаагүй Улаанбаатар” форум болно.

09.30 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүдийн хамт Боловсруулсан түлшний үйлдвэр болон Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцана. Утас: 99179899, 86885060

10.00 цагт Улсын филармонийн байранд БСШУС-ын сайд Ц.Цогцолмаа соёлын салбарынхантай уулзаж, "Соёлын тухай хууль”, “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн хэрэгжилтийн талаар хэлэлцэнэ.

11.00 цагт Монголбанкинд “Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах аян”-ы нээлт болно.

11.00 цагт МҮЭХ-ноос өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Өдрийн сонины Асуух  эрхийн танхимд Г.Номуундарийн өмгөөлөгч Р.Булгамаа, хүчирхийллийн эсрэг төрийн бус байгууллагуудын удирдлагууд мэдээлэл хийнэ.

13.00 цагт ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Үндэсний батлан хамгаалахын их сургуульд иргэдийг элэгний С вирусын шинжилгээ, вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамруулах “Live + R” төслийн нээлт болно.

14.30 цат Улаанбаатар төмөр замын төв буудалд БНХАУ-д болсон 100 мянган долларын шагналын сантай тэмцээн, Индонезийн Жакарта хотод болсон ДАШТ-д түрүүлж, Геннисийн дээд амжилт тогтоосон Монголын ой тогтоолтын академийн тамирчин, ОУХМ Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар хүрэлцэн ирнэ. 9909-1674, 8611-4818

15.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Болдбаатарын "Эрүүгийн эрх зүйн орчин үеийн чиг хандлага" сэдвээр лекц уншина.

Төрийн ордонд                                 

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нарт  татварын нэмэгдэл болоод бусад асуудлаар хугацаатай мэдэгдэл хүргүүлэх талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийнэ.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Г” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай асуудал” хэлэлцүүлэг болно.

Монгол брэнд