top banner
Шуурхай мэдээ

Халз барилдах бөхчүүдийн нэрс тодорлоо


2018-01-10 08:43:59
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний бөхийн чансаа өндөр шилдэг 16 хүчтэний халз барилдаан энэ сарын 20-нд “Аса” циркт болох бөгөөд хүчээ сорих бөхчүүдийн нэрс тодорлоо.

Бөх сонирхогчдын анхаарлыг татаж байгаа хүчтэнүүдийн халз барилдааныг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатарын үүсгэн байгуулсан “Хосбаатар” сан, “Жудаг” группээс санаачлан зохион байгуулж байна.

Анх удаа болох халз барилдаанд Улсын арслан Д.ОюунболдР.Пүрэвдагва, Улсын заан Б.БатмөнхБ.ПүрэвсайханН.Жаргалбаяр, Улсын харцага Т.Баасанхүү, Б.Одгэрэл, Х.ГантулгаО.Хангай, Б.Бат-Өлзий, Улсын начин Э.Энхбат, Ж.Чулуунбат, Э.Даш, Ч.ХөхчирэнгэрМ.Бадарч, Б.Амарзаяа нарын 16 бөх зодоглох боллоо.


Барилдаан сугалаагаар явагдах бөгөөд нэг бөх гурван удаа барилдах бөгөөд гурван өөр хүнтэй барилдах дүрэмтэй. Нэг давааны үнэлгээ 1 сая төгрөг бөгөөд гурав давсан бөхчүүд 3 сая төгрөгийн шагнал хүртэнэ.



Энэхүү х
алз барилдаанд их спортоор хичээллэдэг хоёр шилдэг тамирчин сонгогдсон нь ДАШТ-ий хошой хүрэл медальт, чөлөөт бөхийн ОУХМ, гавьяат тамирчин Г.Мандахнаран, жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Д.Төмөрхүлэг нар байгаа аж. Тэд хоорондоо гурван удаа халз барилдах бөгөөд даваа бүрийг 1 сая төгрөгөөр үнэлсэн байна.
 

Д.Өлзий


Монгол брэнд