top banner
Шуурхай мэдээ

Умард Солонгосын удирдагчтай уулзахад бэлэн байгаагаа илэрхийлжээ


2018-01-10 12:20:55
Зураг
ТОКИО. /ТАСС/. Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлэх боломжтой нөхцөлд тус улсын удирдагч Ким Жөн Унтай дээд хэмжээний уулзалт хийхэд бэлэн байна гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин өнөөдөр Сөүл хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.

Мун Жэ Ин хэлэхдээ “Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай уулзсанаар тус улсын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэж, хоёр Солонгосын харилцааг сэргээхэд тустай байх тохиолдолд би түүнтэй дээд хэмжээний уулзалт хийхэд бэлэн байна. Уулзалт үр дүнтэй болох баталгаатай тохиолдолд л Өмнөд Солонгос энэ уулзалтад нааштай хандана. Яриа хэлэлцээ хийхийн төлөө яриа хэлэлцээ хийх ёсгүй” гэжээ.
 Э. Аянзаяа 





Монгол брэнд