Гэмт хэрэгтнийг үнэрч нохойн тусламжтайгаар илрүүллээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2018-01-10 13:31:23
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хулгайн хэрэг буурахгүй байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байж, гэр орноо найдвартай хамгаалалтанд байлгахыг Цагдаагийн газраас анхааруулж байна.
Зөвхөн он гарсаар хэд хэдэн хулгайн хэрэг бүртгэгдээд байгаа ба 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Арвайхээр сумын гурван айлд хулгай орж бурхан тахил болон бэлэн мөнгө алдагдсан, мөн Баруунбаян-Улаан сумын иргэн О нь G-7 маркийн утсаа, Зүүнбаян-Улаан сумын иргэн М нь S-8 маркийн утсаа хулгайд алдсан гэх дуудлагууд Цагдаагийн газарт бүртгэгджээ.
Мөн өчигдөр “Арвайхээр сумын 10 дугаар багт хоосон хашаанд адуу нядалсан байна” гэх иргэний мэдээллийн дагуу очиж, иргэн “Э”, “Х” нар нь адуу хулгайлан нядалсаныг илрүүлэн шалгаж байна.
Нэгдүгээр сарын 7-ны өдөр 6 дугаар багт бусдын орон байранд хулгай орж, эд зүйл алдагдлаа гэх дуудлагаар очиж, үнэрч нохойны тусламжтайгаар хэрэгтнийг халуун мөрөөр нь илрүүлжээ. Хачи хэмээх нэртэй, 6 настай уг нохой нь ЦЕГ-аас зохион байгуулсан “Шилдэг нохойн төлөөлөгч -2017” улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авсан, гэмт хэрэгтэн илрүүлэх ажиллагаанд 2013 оноос сургагдаж байгаа нохой аж.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ