top banner

Утлагын аппаратжуулах аян үргэлжилнэ


2018-01-10 15:07:47
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг болон Эрдэнэбулган сумын багийн төвүүдийг утлагын аппаратжуулах аян өнгөрөгч 12-р сарын 14-нд эхэлж, 14 хоногийн хугацаанд үргэлжилсэн байна. Аяныг хүүхдийн тасагт хүүхэдтэйгээ хэвтэн эмчлүүлж байсан иргэн Д.Лхагвасүрэн санаачлан найз Г.Сундуйбанзрагчтай хамтран зохион байгуулжээ. Аяны хүрээнд хандивын данс нээн, хандивын хайрцаг гаргаж ажилласны үр дүнд Японы Омрон брэндийн 3 ширхэг утлагын аппаратыг авч, 2 ширхэг аппаратыг Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт өгчээ. Үлдсэн 1 аппаратыг Эрдэнэбулган сумын 7-р багийн өрхийн эрүүл мэндийн төвд бэлэглэсэн бөгөөд санаачлагчид аяныг үргэлжлүүлнэ гэж байна. 

Архангай аймагт вирусын гаралтай ханиад томуу ихэсч байгааг хүүхдийн тасгийнх эмч нар хэлж байна. Эмч нар антибиотик эм гэхээс илүү эмийн бус аргыг ашиглаж байгаа юм байна. Тухайлбал, утлагын аппаратыг ашиглан шингэн эмийн бодисыг уур болгон өөрчилж, хүүхэд амьсгалах үед уур уушгинд шууд очиж цэр ховхлох, цэр шингэлэх үйлчилгээ үзүүлдэг байна.

Б.Гэрэлт-Од

Монгол брэнд