top banner
Шуурхай мэдээ

"Кодак" компани өөрийн гэсэн криптовалюттай болно


2018-01-10 16:20:57
Зураг
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Гэрэл зургийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Америкийн "Kodak" компани өөрийн гэсэн криптовалюттай болохоор төлөвлөж байгаа тухай Блүүмбэрг агентлаг өчигдөр мэдээлсэн байна.
 
Тус компани "KodakOne" гэдэг нэртэй блокчейн программ хангамжийг /платформ/ энэ сарын сүүлчээр үүсгэх аж. Энэ нь юуны өмнө мэргэжлийн гэрэл зурагчдад хамаатай бөгөөд тэдний гэрэл зургийн бүтээлүүдийн өмчлөлийн эрхийн бүртгэл гэж хэлж болно.
 
 
"KodakOne"-ыг хэрэглэгчид уг программ хангамжийн тусламжтайгаар гэрэл зургийн бүтээлүүдээ бүртгүүлэхээс гадна тэдгээрт олгосон тусгай зөвшөөрлүүдийг худалдаж болох аж. Төлбөрийг Kodakcoin хэмээх криптовалютаар хийх гэнэ.
 
Блүүмбэргийн мэдээнд дурдсанаар, Кодак компани өөрийн гэсэн криптовалюттай болох гэж байгаа тухай мэдээлэл гарсны дараа тус компанийн нэгж хувьцааны үнэ Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 120 хувиар өсч, 9-ний өдрийн арилжааны төгсгөлд 6,9 доллар болсон байна.
 
Э.Аянзаяа
 

Монгол брэнд