top banner

Энэ сарын 12-ноос хүйтний эрч суларна


2018-01-10 17:05:19
Зураг
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн нутгаар агаарын температур шөнөдөө -25-34 градусын хүйтэн байгаа бөгөөд энэ сарын 12-ны өдрөөс хүйтний эрч 4-5 градусаар суларна хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдэгдэв.
Амйгийн нийт нутгаар 2-13 см цасан бүрхүүлтэй, Асгат, Мөнххаан, Халзан, Дарьганга сумдын нутгаар ахиу хэмжээний цастай байна.
Хур тунадасны тухайд 01 дүгээр сарын 14, 15 болон 20,25-ны өдрүүдэд нийт нутгаар бага зэргийн цас орно. Харин 13-ны өдөр хөдөө хээр нутгаар цасан шуургатай байна.
Одоогоор аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрсэн газар байхгүй, хэвийн байгаа аж.
Т.Одончимэг

Монгол брэнд