top banner
Шуурхай мэдээ

Өнөөдрийн арилжаагаар 11 компанийн хувьцааны ханш өсөв


2018-01-10 17:53:22
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 142,607 ширхэг хувьцаа арилжсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өслөө.

Тодруулбал 12  компанийн хувьцааны ханш буурсан бол 3  компанийн ханш тогтвортой байв. Үүнээс "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" /JLT/ +14.98 хувь болон "Мон Наб" /MNB/ +14.95 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол Бинсэ /BHR/ -14.00 хувь болон "УБ-БҮК" /BUK/ -11.08 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 209 ширхэг үнэт цаас  20 сая 870 мянган төгрөгөөр арилжсан байна.

 Ингэснээр өдөр "MSE ALL" индекс 1,151.18 нэгж болж 0.74 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2.4 их наяд төгрөг давав. Дэлгэрэнгүй мэдээллийг  http://mse.mn/mn/trade_today/2 эндээс үзнэ үү.

Монгол брэнд