Өнгөрсөн онд 32 хүүхэд хэрэгт холбогджээ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2018-01-10 18:23:16
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 32 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ. Гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл, бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх, танхайрах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байна.
2017 онд 21 гэмт хэрэгт давхардсан тоогоор 32 хүүхэд холбогдсон нь өмнөх оноос буурсан үзүүлэлт гэж тус аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мэдээлэв.
Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн 44.7 хувь нь 16 хүртэлх насныхан байгаа юм. Тус аймгийн Цагдаагийн газраас гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдээс судалгаа авахад хөнгөн хийсвэр зан, хууль зүйн мэдлэг хомс байдгаас гэмт хэрэг үйлддэг гэжээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ