top banner

Иргэдэд нөөцийн өвсийг хөнгөлөлттэй үнээр олгож эхэлжээ


2018-01-10 18:49:06
Зураг
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /ХХААГ/-аас идэр есийн хүйтэн эхэлсэнтэй холбоотойгоор малчид болоод мал бүхий иргэдэд нөөцийн өвсийг хөнгөлөлттэй үнээр олгож байна. Одоогоор 60 орчим тонн өвсийг хөнгөлөлттэй үнээр буюу боодол өвсийг 1000 төгрөгөөр олгож эхлээд байна.

Аймгийн аюулгүйн нөөцөд жил өнжсөн болон шинэ ургацын 140 гаруй тонн өвс бий. Үүнээс 60 орчим тонн өвсийг иргэдэд олгосон, ирэх амралтын нэг өдрийн турш дахин өвсөө олгоод энэ ажил зогсох юм байна. Харин үлдсэн өвсийг хавраас иргэдэд олгож эхлэх аж.

Боодолтой өвсийг хөнгөлөлттэй үнээр, задгай өвсийг үнэгүй тарааж байгаа учир иргэдийн дараалал их байгаа. Гэхдээ урьдчилж өвс авах иргэдийн бүртгэлийг хийгээд тухайн бүртгэлийнхээ дагуу өвсөө тарааж байгаа хэмээн аймгийн ХХААГ мэдээлэв.
Т.Одончимэг

Монгол брэнд