top banner
Шуурхай мэдээ

Энэтхэгт хүйтнээс болж олон хүн амиа алджээ


2018-01-10 19:06:53
Зураг

 


 
НЬЮ-ДЕЛИ. /РИА Новости/. Өнгөрсөн хоногт 200 сая хүн оршин суудаг Энэтхэгийн хойд нутаг Уттар-Прадеш мужид хүйтний улмаас 40 гаруй хүн  амиа алдлаа гэж “IANS” агентлаг мэдээлэв.

Сүүлийн долоо хоногт энэ мужид хүйтний хэм хамгийн дээд хэмжээнд хүрч, хамгийн багадаа 2,9-7,5 хэмд хэлбэлзэж байгаа аж. Энэ сарын 5-наас хойш тус улсад хүйтнээс болж нийт 143 хүн нас баржээ.

Бага, дунд сургуулиудын хичээлийг түр хугацаанд хаах шийдвэр хэвээрээ байна. Уттар-Прадеш мужид цаг агаарын нөхцөл байдал дахин хоёр хоног үргэлжлэх төлөвтэй байна гэж цаг уурчид таамаглажээ.  

Э. Аянзаяа 

Монгол брэнд