top banner
Шуурхай мэдээ

Гамшиг, ослын дөрвөн дуудлага иржээ


2018-01-10 19:11:59
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд шинэ он гарсаар гамшиг, ослын 4 дуудлага ирсэн нь ард иргэдийн аливаа зүйлд хянуур болгоомжтой хандаагүйтэй холбоотой байна гэж аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.
Булган  сумын Ачуут багт байшин, машин, Хангал сумын Хялганат тосгонд малын хашаа шатсан, Булган сумын Гангатын дөрөлж гэдэг газар машин нь цасанд суусан нэг дуудлага ирж Онцгой байдлын газрын албан хаагчид аюул осол, эрсдлээс хүний амь нас, эд хөрөнгийг аварсан байна.
Булган суманд иргэн О “CROWN” маркийн машинаа хучиж, доор нь чийдэн асааж орхисноос гал гарсан болгоомжгүй тохиолдол гарчээ.
М.Батжаргал

Монгол брэнд