top banner

Сахилгын шийтгэлгүй албан хаагчдаа урамшууллаа


2018-01-10 20:06:25
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган  аймгийн Цагдаагийн газар сүүлийн 5 жил сахилгын ямар нэгэн зөрчил гаргаагүй 15, сүүлийн 10 жил сахилгын шийтгэл аваагүй 12 алба хаагчид “Батламж” гардуулж, мөнгөн шагналаар урамшуулжээ.
Цагдаагийн алба хаагчдын сахилга хариуцлагын зөвлөлгөөний үеэр энэ шагналыг гардуулсан бөгөөд энэ оныг  “Ахлагч бүрэлдэхүүний сахилга, хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарласан байна.
-Цагдаагийн газрын хэмжээнд өнгөрсөн онд 30 алба хаагч сахилгын шийтгэл хүлээсэн нь өмнөх жилийнхээс 4,7 хувь буурсан байна. Энэ онд алба хаагчдын ажлын байрны тодорхойлолт, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь байнгын хяналт тавьж сахилга хариулага, ёс зүйг дээшлүүлэхээр олон төрлийн ажил санаачлан зохион байгуулна гэж Цагдаагийн газрын захиргааны удирдлагын тасгийн дарга Б.Болдбаатар хэллээ.
Сахилгын зөвлөлгөөний үеэр энэ жилийн сургалтын нээлтээ хийж, Орхон аймгийн ШУТИС-ийн ахлах багш, Олон улсын эмэгтэй эрдэмтдийн Орхон аймаг дахь тэргүүн, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Б.Энхцэцэгийг урьж “Харилцааны соёл” сэдвээр алба хаагчдад лекц сонсголоо. Мөн Цагдаагийн газрын дарга, тасаг албадын дарга нар алба хаагч нартай 2018 оны үр дүнгийн гэрээгээ байгууллаа.
М.Батжаргал

Монгол брэнд