top banner
Шуурхай мэдээ

Мандал суманд гарсан гоц халдварт шүлхий өвчний өвчлөл, тархалт зогслоо


2018-01-11 11:04:38
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан гоц халдварт шүлхий өвчний өвчлөл, тархалт бүрэн зогссон тул тус сумын гамшгаас хамгаалах штабын энэ сарын 10-ны өдөр хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ.
Мандал сумын гамшгаас хамгаалах штабын хуралдаанаар энэ сарын 10-ны өдрөөс эхлэн Мандал сум дотор төмөр замын хойшоо урагшаа чиглэлд гарах авто машиныг хөдөлгөөнийг зөвхөн зүүн талын төмөр замын гарамаар чөлөөтэй нэвтрүүлэхээр боллоо. Мөн сумын дотор мөрдөгдөж байсан дугаарын хязгаарлалт хэвээр мөрдөгдөж, сарын тэгш сондгой өдрүүдэд зорчиж байх шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн сумын хэмжээнд эцсийн ариутгал халдваргүйтгэл хийгдээгүй байгаа тул иргэд, ААНБ-ын сумаас гадагш чиглэсэн хөдөлгөөнийг хориглосон хэвээр байгаа ажээ. Хэрвээ сумаас гадагш хөдөлгөөн хийх зайлшгүй тохиолдолд гамшгаас хамгаалах штабын даргаас зөвшөөрөл авч явахыг шаардаж байгаа юм байна. Мандалчууд өнгөрсөн оны 11-р сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хорио цээрийн дэглэмд ажиллаж байгаа билээ.
Ч.Отгонцэцэг

Монгол брэнд