top banner

НӨАТ-ын сугалааны супер шагналын санг 25 сая болгож бууруулав


2018-01-11 12:18:35
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн сайдын 381 дүгээр тушаалаар НӨАТ-ын сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээг  өөрчлөн баталлаа.

Тушаалаар НӨАТ-ын сугалааны супер шагналын сан 50 сая төгрөг байсныг 25 сая болгон бууруулав.
Мөн тохирлын эхний 3 орон тохирсон бол 20 мянган төгрөг хождог байсан нь 50 мянга, 4 орон таарсан бол 200 мянга, 5 орон тохирсон бол 1 сая, 6 орон тохирсон бол 5 сая төгрөгийн шагналын сантай болгож нэмэв. Харин 7 орон тохирсон бол та 20 сая төгрөг хождог байсныг 10 сая, 8 орон тохирсон бол та 100 сая төгрөг хождог байсан нь 50 сая төгрөг болж бууруулав. 
Энэхүү тушаал нь энэ сарын 21-нд болох өнгөрсөн оны 12 дугаар сарын 01-31-ны хооронд иргэдийн худалдан авалтын баримтыг хамруулсан сугалаанд хамаарахгүй юм. Харин ирэх сард болох сугалаанаас эхлэн шагналын санг дээрх байдлаар бууруулах аж.

Ч.Ариунболд

Монгол брэнд