top banner

"Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье"


2018-01-11 13:03:52

Өнөөдөр ХХААХҮЯ, ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв хамтран "Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" арга хэмжээг танилцуулах уулзалт зохион байгууллаа.

 

Тус арга хэмжээнд МХЕГ, Нийслэлийн захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Монголын хүнсчдын холбоо, нийслэл хотод хүнс болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд зэрэг нийт 150 хүн оролцсон байна.

 

Уулзалтаар давсны хэрэглээг бууруулах стратеги "Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" арга хэмжээнд оролцогч аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулсан туршилтын үр дүнг танилцуулах юм.

 

Сүүлийн жилүүдэд Монгол хүний давсны дундаж хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2.5 дахин өндөр буюу 11.5гр байгаа, нөгөө талаар түүнээс шалтгаалсан артерийн даралт ихсэх, цус харвалт зэрэг зүрх судасны өвчлөл буурахгүй байгааг  эрүүл мэндийн статистик дүн хүн амын дунд хийсэн халдварт бус өвчлөл, хоол тэжээлийн судалгааны дүн нотлоод байна.

 

ХХААХҮЯ холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран "Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" арга хэмжээг 2018 оноос 2 шаттайгаар зохион байгуулахаар болсоноо ийнхүү танилцууллаа.

 


Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд