top banner

Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос УИХ-ын даргад мэдэгдэл хүргүүлнэ


2018-01-11 13:06:55
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос шуурхай цуглааныг зохион байгуулж Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод мэдэгдэл хүргүүлэхээр боллоо.
Тус мэдэгдэлд "УИХ-аас баталсан хуулиуд 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж  эхэлснээр мянга, мянган гишүүд, иргэд хөдөлмөрчдийн бухимдлыг төрүүлж, улмаар нийгэмд тогтворгүй байдлыг бий болгож байна. Иймд УИХ-аас баталсан 2017 оны 29-р тогтоолын 12 дахь заалтын хүрээнд хувь хүний орлогын албан татварын хэмжээ, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн асуудлыг УИХ-аар дахин хэлэлцүүлж, хуулиудын заалтыг хүчингүй болгох шаардлагатай байна.  Хөвсгөлчүүд бидний тавьсан саналыг хүлээн авч тодорхой шийдвэр гаргаагүй тохиолдолд хуулиар зөвшөөрөгдсөн бүрэн эрхийн хүрээнд тэмцлийн дараагийн шатанд шилжинэ" гэдгийг мэдэгдэлд дурьджээ.
Б.Гантуяа 

Монгол брэнд