top banner
Шуурхай мэдээ

Азийн гурав дахь хүнээр тодорсон Ж.Чинбүрэн шагналаа хүртжээ


2018-01-11 13:44:25
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Францын мэс засалчдын академийн Хүндэт гишүүний дипломыг гардан авсан Ази тивийн гурав дахь хүнээр Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн тодорч, энэхүү хүндтэй шагналаа хүртжээ.

Эртний хэмээгддэг тус академийн шагналыг Ази тивээс хоёр л хүн хүртсэн бөгөөд элэгний мэс заслын эцэг гэгдэх Макүчи /Япон/ болон Тан тунг /Вьетнам/ нарын эмч байдаг аж. Дэлхий, монгол эмчийн ур чадварыг хүлээн зөвшөөрсөний баталгаа нь профессор Ж.Чинбүрэнгийн энэ хүндтэй шагнал юм.

Дэлхийн хамгийн нэр хүндтэй Францын мэс засалчдын академийг албан ёсоор 1731 онд Францын эзэн хаан Людовик XV өөрийн ивээл дор хааны мэс засалч "Georges Mareschal" байгуулсан түүхтэй ч үүнээс өмнө уг академийн үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд 1723 онд мэс засал хийх эрх олгосныг баталж мөнгөн зоосон тэмдэг гаргажээ.



Зоосон тэмдгийн нэг талд Людовик XV хааны зураг, нөгөө талд эмнэлгийн тэмдэг бүхий хоёр могойн голд алган дээрээ нүдтэй хүний гарыг дүрсэлжээ. Энэхүү дүрслэл нь “Мэс засалч хүн гартаа нүдтэй юм шиг ухаантай” хэмээн утга, агуулгыг илэрхийлдэг.
Д.Өлзий

Монгол брэнд