top banner
Шуурхай мэдээ

АНУ-ын дэд ерөнхийлөгч "Пёнчан-2018"-ын нээлтийн ёслолд оролцоно


2018-01-11 14:08:54
Зураг
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. Ирэх сард Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпийн наадмын нээлтийн ёслолд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пенс оролцоно гэж Цагаан ордон мэдэгдсэнийг “Америкийн дуу хоолой” агентлаг уламжлав.

Лхагва гарагт буюу өчигдөр Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд “Хоёрдугаар сарын 9-нд болох Пёнчаны өвлийн олимпийн нээлтийн ёслолд Майк Пенс гэргийнхээ хамт оролцоно. Мөн тэрбээр Өмнөд Солонгосын холбогдох албаны хүмүүстэй Солонгосын хойгийн аюулгүй бөгөөд тогтвортой байдлын асуудлаар яриа хэлэлцээ хийнэ. Түүний энэ айлчлал нь Солонгосын хойгт АНУ-ын нөлөө их, Умард Солонгостой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд АНУ тэргүүлэх үүрэг гүйцэтгэхийн тод илэрхийлэл болно” гэжээ.

Өмнөд Солонгосын Пёнчан хот нь ирэх сарын 9-25-нд өвлийн олимпийн XXIII наадмыг зохион байгуулах юм.
Г.Доржханд


Монгол брэнд