top banner
Шуурхай мэдээ

Томуу, томуу төст өвчний дэгдэлт 3,5 хувиар нэмэгджээ


2018-01-11 14:40:18
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд амбулаторид суурилсан томуугийн харуулдан тандалтын нэгжүүд /аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумдын эмнэлгүүдийн амбулатори, өрхийн эмнэлгүүд/-д энэ он гарснаас хойш 4605 хүн үйлчлүүлжээ. Үүнээс томуу болон томуу төст өвчний 388 тохиолдол бүртгэгдсэн хэмээн аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. 

Энэ нь нийт үйлчлүүлэгчдийн 8,42 хувь нь бөгөөд өмнөх долоо хоногоос 3,54 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.
Түүнчлэн аймгийн хэмжээнд амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай 268 хүн эмнэлэгт хэвтсэнээс 26,8 хувийг томуугаар өвчлөгчид эзэлжээ. Түргэн тусламжийн 502 дуудлагын 32,07 хув нь томуу, томуу төст өвчний дуудлага  байжээ.

Харин уушгины үрэвслийн шалтгаантай нас баралт бүртгэгдээгүй байна.


Ө.Нурболат


Монгол брэнд