top banner
Шуурхай мэдээ

Опра Уинфри санал асуулгад Д.Трампыг ялав


2018-01-11 15:06:30
Зураг
ВАШИНГТОН. /АП/. Америкчуудын олонх нь Дональд Трампаас илүүтэйгээр Опра Уинфри-д саналаа өгөхөөр байгааг олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүн харууллаа.
 
“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, хэрвээ 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд ярилцлагын шоугаараа Америкт төдийгүй дэлхий нийтэд алдаршсан хөтлөгч О.Уинфри, Д.Трамп хоёр өрсөлдвөл та хэнд нь саналаа өгөх вэ гэсэн санал асуулгыг “Rasmussen Reports“ компани энэ долоо хоногийн эхээр олон нийтийн дунд явуулсан байна. Энэ санал асуулгын дүнгээс үзвэл, санал асуулгад оролцогчдын 48 хувь нь "О.Уинфри-д саналаа өгнө" гэсэн бол 38 хувь нь "Д.Трампт өгнө" гэжээ. Харин үлдсэн 14 хувь нь “Хэнд өгөхөө мэдэхгүй байна. Тухайн үедээ л шийдэх байх даа” гэжээ.
 
Хатагтай О.Уинфри өнгөрсөн долоо хоногийн ням гарагт болсон кино урлагийн шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолын үеэр үг хэлэхдээ “Би ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж тоглоомоор хэлээгүй шүү” гэсэн юм.

Түүний энэ мэдэгдэлтэй холбоотойгоор Д.Трамп саяхан мэдэгдэл хийхдээ “Опра Уинфри уг нь надад хувь хүнийхээ хувьд таалагддаг. Гэхдээ би түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдэгт нэг л итгэж чадахгүй нь. Хэрвээ Опра ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл бид түүнийг “бут цохих” болно” гэсэн билээ.
 
Г.Доржханд

Монгол брэнд