top banner

Монгол хэл, бичгийн багш нарын ур чадварыг ахиуллаа


2018-01-11 15:28:08
Зураг
Увс /МОНЦАМЭ/. Монгол хэл, бичгийн багш нарын мэргэжлийн онол, ур чадвар, эссэ бичих, задлах, заах арга зүйг дээшлүүлэх, илтгэх арга зүй, хүүхдийн суралцахуйг дэмжих агуулгын хүрээнд аймгийн монгол хэл, бичгийн багш нарын дунд сургалт боллоо.
Тэргүүлэх, зөвлөх зэрэгтэй багш нарын туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор тэдгээр багш нарыг түшиглэн явуулсан энэхүү сургалтад 68 багш оролцсон байна. Энэ үеэр бага ангийн багш нарын Нэгдмэл хичээлийн VII олимпиад болж, 160 орчим багш оролцжээ.
Олимпиадын нэгдүгээр байрыг Улаангом сумын 6-р сургуулийн багш Л.Болорцэцэг, хоёрдугаар байрыг Өмнөговь сумын сургуулийн багш Х.Мөнхжаргал, Цогцолбор нэгдүгээр сургуулийн багш Э.Сэлэнгэ, Тариалан сумын сургуулийн багш Т.Золжаргал нар эзэлсэн байна. Харин гуравдугаар байрыг Улаангом сумын дөрөвдүгээр сургуулийн багш Н.Батцэнд, Цогцолбор хоёрдугаар сургуулийн багш Д.Оюунхүү, 5-р сургуулийн багш П.Анхтуяа нар эзэлжээ.
Б.Батхүү

Монгол брэнд