top banner
Шуурхай мэдээ

Хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөхийг сануулав


2018-01-11 15:30:38
Зураг
Увс /МОНЦАМЭ/. Авлигын эсрэг хууль болон ашиг сонирхлын тухай хуулинд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө оруулгын мэдүүлгийг тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн 2-р сарын 15-ны дотор шинэчлэн гаргах үүрэгтэй байна.
Энэхүү хуулийн хугацаанд мэдүүлгээ үнэн зөвөөр ирүүлэхийг аймгийн ЗДТГ-ын Хууль Эрх Зүйн Хэлтсээс уриалж байна. ХАСХОМ-ийг цахим системд мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй зөвлөмжийг meduuleg.iaac.mn цахим системийн “Тусламж” цонхны “ХАСХОМ системийн гарын авлага” хэсгийн ЭБАТ ба мэдүүлэг гаргагч гэсэн хэсгээс сонгож танилцах боломжтой юм байна. Хөрөнгө оруулгын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсхүл бүртгүүлээгүй худал мэдүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулах, бусад тохиолдолд цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, албан тушаал бууруулах, халах хүртэл арга хэмжээ авдаг аж.
Б.Батхүү

Монгол брэнд