top banner

Хүндийн өргөлтийн тэмцээнд амжилт гаргасан тамирчдыг шагналаа


2018-01-11 15:32:19
Зураг
Увс /МОНЦАМЭ/. Шинэ оны өмнөхөн ОХУ-ын Москва хотноо болсон "RAW" Фауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Б.Ганболд, мөнгө, хүрэл медаль хүртсэн М.Гансүх нарыг  Улаангом сумын ИТХ-ын "Хүндэт иргэн" тэмдэг, Засаг даргын "Хүндэт тэмдэг"-ээр тус тус шагнажээ.

Тамирчдыг Улаангом сумын ИТХ-ын дарга Н.Ганцогт, Засаг дарга Ц.Пүрэвжав нар өчигдөр хүлээн авч уулзан, шагналыг нь гардуулан өглөө.
Эдгээр тамирчид өнгөрсөн 12 дугаар сард болсон уг тэмцээнд өөрсдөөсөө зардал гаргаж явж оролцсон байна. Томоохон уралдаан тэмцээнд амжилттай оролцож улс орныхоо нэрийг гаргасан тамирчдаараа бахархаж байна хэмээн Улаангом сумын удирдлагууд шагнал гардуулах үеэрээ онцолжээ.
Б.Батхүү

Монгол брэнд