top banner

“Баянмонгол”-ын 50 жилийн ойд зориулсан тоглолт ирэх 7 хоногоос эхэлнэ


2018-01-11 16:16:09
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эстрад урлагийн “Баянмонгол” чуулгын хамт олон түүхт ойдоо зориулсан шилдэг тоглолтуудаа 2018 оны нэгдүгээр сарын 19-ны 19 цагт Улсын Филармонийн концертын танхимд эхлүүлэхээр зэхэж байна.

Одоогоос хагас зуун жилийн тэртээ Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Чимэддоржийн удирдлагаар анхны тоглолтоо үзэгчдийн хүртээл болгосноос хойш Монгол Улсад эстрад, рок поп, жазз урлаг хөгжсөн билээ. Баянмонгол жазз найрал хөгжмийн уран бүтээлчид түүхт баярын ойн жилд шилдэг бүтээлийн тоглолтуудаа үзэгч олондоо толилуулна.

Тэд ойн хүрээн дэх анхны тоглолтоо Movie Swing-р эхлүүлэх бөгөөд James Bond 007, Rocky, Mission Impossible, Бригадаа, Шурик зэрэг Дэлхийн болон Монголын шилдэг киноны дуу хөгжмөөс толилуулах юм. Тоглолтод Улсын Филармонийн “Баянмонгол”-ын жазз найрал хөгжим, удирдаач С.Саруул-Од /СТА/, гоцлол дуучин Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Т.Отгонбаяр нар оролцож киноны дуу хөгжмийг тайзнаа эгшиглүүлэх юм.

Тасалбарыг Филармонийн кассаар болон Movie swing киноны дуу, хөгжмийн тоглолт сайтаар худалдаалж байгаа бөгөөд Юнителийн хэрэглэгчид 100 gg оноогоор 5000 төгрөг хямдруулан авахаас гадна 1900-1800-аар үнэгүй хүргүүлэн авах боломжтой.

Д.Өлзий  

Монгол брэнд