top banner

“Ройтерс” агентлагийн сурвалжлагчдыг суллахыг шаарджээ


2018-01-11 17:22:37
Зураг
ВАШИНГТОН. /ТАСС/. Мьянмар улсад баривчлагдсан мэдээллийн “Ройтерс” агентлагийн хоёр ажилтныг суллахыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа өчигдөр Мьянмарын эрх баригчдаас шаарджээ. "Сурвалжлагчдыг ямар ч болзолгүйгээр даруй суллахыг” шаардсан тухай АНУ-ын Төрийн Департамент мэдэгдсэн байна.
 
Түүнчлэн уг мэдэгдэлд “Ройтерс агентлагийн сурвалжлагчдыг төрийн нууц задруулсан хэрэгт буруутган, тэдэнд хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргасан Мьянмарын шүүхийн шийдвэрт урам хугарлаа. Хууль дээдлэх зарчмыг баримтлахад хэвлэл мэдээллийн эрх чөлөө онцгой чухал. Ардчилсан нийгэмд сэтгүүлчид өөрсдийн ажлыг гүйцэтгэх боломжоор хангагдсан байх ёстой" хэмээн онцлон тэмдэглэжээ. 

Рохинжачууд өртсөн хямралыг сурвалжлахаар Мьянмарт очоод байсан “Ройтерс” агентлагийн хоёр сурвалжлагчийг тус улсын цагдаа нар ямар нэгэн хэрэгт буруутгалгүйгээр өнгөрсөн оны 12 дугаар сарын 12-нд баривчилсан юм. Харин сурвалжлагчдын өмгөөлөгчийн мэдээлснээр, тэднийг “Нууц мэдээллийг хууль бусаар олж авсан” гэх хэрэгт сэжиглэж байгаа ажээ.   
Э. Аянзаяа 

Монгол брэнд