top banner
Шуурхай мэдээ

“Дорно аялгуу” үзэсгэлэн


2018-01-11 17:23:43

МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд Дорноговь аймгийн зураач урчуудын холбооны уран бүтээлчид сүүлийн үеийн бүтээлүүдээрээ “Дорно аялгуу” нэртэй үзэсгэлэнг нээн толилуулж байна.

Дорноговь аймгийн зураач урчуудын холбооноос өмнө нь 1970 онд “Алтан Говь”, 1979 онд “Говийн өнгө”, 1989 онд “Дорноговь” гэсэн үзэсгэлэнгүүдийг гаргаж байсан бөгөөд 2011 одн говийн 5-р ноён хутагтын бүтээлүүдээс гадна Ардын зураач Л.Гаваа болон орчин цагийн залуу зураачдын бүтээлүүдийг хамарсан “Хутагтын нутгийн урчууд” үзэсгэлэнг гаргаж байжээ.

Дорноговь аймгийн урчуудын холбоо 2016 онд албан ёсоор “Их Дөмөн Халиун” ТББ нэрэн дор шинэчлэн байгуулагдсан бөгөөд анхны үзэсгэлэнгээ “Дорно аялгуу” нэртэйгээр нээсэн нь энэ юм.

Энэ удаагийн үзэсгэлэнд Ахмад, дунд, залуу үеийг хамарсан 14 уран бүтээлчийн бүтээл дэлгэгдсэн ба залуу уран бүтээлчдийн бүтээл түлхүү тавигджээ

Цаашид энэхүү арга хэмжээ нь сэргээгдэж, уламжлал болон зохион байгуулагдах юм байна. Үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал олны хүртээл болно.


Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд