top banner
Шуурхай мэдээ

Энэ онд 24.82 га газрыг гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлнэ


2018-01-11 17:29:51
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2018 онд иргэний эзэмшиж байгаа хашааны газрыг үнэгүй өмчлүүлэхээр 211.74 га газрыг, шинээр үнэгүй өмчлүүлэхээр 110.37 га газрыг, иргэнд гэр бүлийн хэрэгцээнд нь зориулан шинээр эзэмшүүлэхээр 24.82 га газрыг тус тус төлөвлөсөн байна.

Мөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэхээр 30.16 га, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлэхээр 18.25 га, иргэн, ААН, байгууллагад тариалангийн зориулалтаар дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр 1666.80 га, тусгай хамгаалалтанд авахаар 419 667.13 га гэхчилэн газруудыг тусгасан байна.

Аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний саналыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас иргэд, олон нийт, сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн нэгтгэж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2010 оны 497 тушаалаар баталсан “Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”-аар гаргаж аймаг, сумын хөгжлийн төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулж аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулжээ.

Б.Гэрэлт-Од

Монгол брэнд