top banner

"Цэмцгэр Булган" уралдаанд "Булган Мээж" ОНӨХХК тэргүүлжээ


2018-01-11 22:25:28
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газраас аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтаж зарласан "Цэмцгэр Булган" уралдаанд дулаан, ус хангамжийн “Булган мээж” ОНӨХХК шалгарчээ.
Тус компанийг орчноо тохижуулж, мод тарьж, цэцэрлэгжүүлэн, усан оргилуур хийж, байгууллагынхаа гадна өнгө үзэмжийг сайжруулан засварын ажил хийсэн гэж сумын Засаг даргын Тамгын газар дүгнэжээ.
-“Цэмцгэр Булган” уралдааны үр дүнд айл өрх, хашаа хаалга байшингаа засч тохижуулах, будаж өнгө үзэмжийг сайжруулах, албан байгууллагууд барилга байгууламж болон, орчныхоо тохижилтыг сайжруулах, нийтийн болон албан байгууллагын эзэмшлийн зам талбай, мөн айл өрхийн хашаа гудамж хорооллын хог хаягдлыг цэвэрлэх, бүх нийтээр мод тарьж, цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийг өргөтгөх зэрэг ажил зохион байгуулсан байна гэж Булган сумын хэвлэл мэдээллийн ажилтан М.Жавзмаа ярилаа.
Булган сумын хоёрдугаар цэцэрлэг, аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль, 7 дугаар цэцэрлэгийн хамт олон уг уралдаанд шалгарч шагнал хүртсэн байна.
М.Батжаргал

Монгол брэнд