top banner

Төгсөгчдийг ажлын байраар хангах гэрээ байгууллаа


2018-01-12 08:39:39
Зураг
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймаг болон МУИС хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээнд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар нар гарын үсэг зурлаа. 
Хамтын ажиллагааны гэрээний зорилго нь аймаг орон нутагт шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх, төгсөгчдийг ажлын байраар хангах, хамтарсан шинжилгээ судалгааны ажил хийх, төрийн албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэгдэх юм.    
“Орхон аймаг нь “Багш” дэд хөтөлбөр  хэрэгжүүлж МУИС-ийн “Эрдэнэт” салбар сургуулийг түшиглэн ерөнхий боловсролын сургуулийн багш нарт мэргэжлээ дээшлүүлэх, эрдмийн зэрэг цолоо ахиулах боломж бий болгож байна” гэж МУИС-ийн захирал, доктор  Я.Төмөрбаатар онцоллоо.  
Монгол Улсын Их Сургууль 1942 онд байгуулагдсан бөгөөд бүрэлдэхүүн тав, орон нутаг дахь харьяаллын хоёр сургууль, хүрээлэн, судалгааны гурван нэгжтэй юм. МУИС нь 2016-2024 онд хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөндөө Азийн шилдэг 100 их сургуулийн нэг болох зорилго тавин ажиллаж байгаа аж.
Б.Оюун-Эрдэнэ


Монгол брэнд