top banner
Шуурхай мэдээ

Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ


2018-01-12 10:13:04
Зураг
Орхон/МОНЦАМЭ/ Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Орхон аймагт эхэллээ.  Тус аймагт гурав дахь удаагаа болж буй уг тэмцээн энэ удаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит болж байгаагаараа онцлог юм.
Тэмцээнд 25 багийн 300 орчим тамирчин оролцоно. Тэд эрэгтэй, эмэгтэй 10-н жинд хурд, хүч, авьяас чадвараа сорих юм. Тэмцээн гурван  өдөр үргэлжилнэ. Эхний өдөр хөнгөн жингийн барилдаан болох  бол сүүлийн өдөр эрэгтэй эмэгтэй, хүнд жин, багийн төрөлд аваргууд тодорно.
Тэмцээнд Олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, дэлхийн аварга П.Орхон, Олимпийн хүрэл медальт С.Ням-Очир нар  барилдаж байна. Тэмцээнийг олон улсын зэрэгтэй 20, улсын зэрэгтэй 24 нийт 44 шүүгч шүүж байгаа ажээ. Орхон аймагт Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 1986, 2003 онд болж байсан юм.
Б.Оюун-Эрдэнэ 

Монгол брэнд