top banner
Шуурхай мэдээ

Дур мэдэн барьсан 24 өргөтгөлийг нураана


2018-01-12 10:29:08
Зураг
Орхон/МОНЦАМЭ/  “Эрдэнэт ус” ДТС ОНӨХК-аас гаргасан судалгаагаар Орхон аймагт дулааны холболтоо дур мэдэн өөрчилж, халаалтын системд секц нэмсэн 32, ИШС-ний хамгаалалтын зурвасны зай хэмжээг харгалзан үзэлгүй өргөтгөл барьсан 24 ААНБ байна.
Инженерийн шугамын 5-6 метрийн зайд ямар нэгэн барилга байгууламж барьж болдоггүй хуультай. Гэтэл хамгаалалтын зурвасны хэмжээнд заасан талбайгаас дотогш оруулж өргөтгөл гаргасан 24 айл өрх, ААНБ байна. Иймд эдгээр барилгыг дулааны улирал эхлэхээр  нураах гэнэ.
Өргөтгөл барих, инженерийн шугам сүлжээ халаалтын системийг дур мэдэн өөрчилсөн тохиолдолд холболтыг хэвийн болгох өргөтгөлийг нураах зардлыг буруутай этгээд буюу иргэд өөрсдөө гаргах юм.
Б.Оюун-Эрдэнэ 

Монгол брэнд