top banner
Шуурхай мэдээ

"Цагаан сар-2018" үзэсгэлэн худалдаа болно


2018-01-12 10:49:34
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймаг дахь Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Мөрөн сумын Засаг даргын тамгын газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Хөвсгөл орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран "Цагаан сар-2018" үзэсгэлэн худалдааг ирэх сард зохион байгуулна.
Энэ үеэр иргэдэд хэвийн боов, сүү, ааруул, өрөм бяслаг, цагаан идээ, таваг, цар, дээл, гутал болон сар шинийн бэлгийн барааг нэг дор худалдаална. Сар шинийн өдрүүдэд цагаан идээний үнэ малчны хотноос ченжийн гарт орж хэд дахин нэмэгддэг бол үзэсгэлэн худалдаанд малчид өөрснөө оролцож хямд үнээр иргэдэд мах, сүүгээ худалдахаараа онцлог аж. Мөн энэ үеэр монгол дээл, загварын дээл, үнэгэн малгай булган малгай зэргийг орон нутгийн үйлдвэрлэгчид худалдах ажээ.
Б.Гантуяа 

Монгол брэнд