top banner

Мөсний зузаан өнгөрсөн оныхоос 5-30 см-ээр нимгэн байна


2018-01-12 11:12:59
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Хангай нурууны араас усжих Хануй, Чулуут, Суман, Орхон- Өлзийт, Хойд, Урд тамир голууд  битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх 12 дугаар сарын сүүлчийнхээс 5-40 см нэмэгдэж, 20-160 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-30 см-ээр нимгэн байгаа ажээ.

Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Б.Гэрэлт-Од

Монгол брэнд