top banner

Европын Холбоо 1 тэрбум еврогоор суперкомпьютер бүтээнэ


2018-01-12 11:14:49
Зураг
БРЮССЕЛЬ./КАЗИНФОРМ/. Европын Холбоо /ЕХ/ 2020 он гэхэд “Европын суперкомпьютер”-ийг бүтээхээр төлөвлөж байна. Пүрэв гарагт Европын Комиссоос “Европын суперкомпьютерийн дэд бүтэц”-ийг бий болгоход гишүүн орнууд хамтран хөрөнгө оруулах тухай төлөвлөгөөг танилцуулжээ. Уг төслийг EuroHPC гэдэг хамтарсан үйлдвэрийн газар хэрэгжүүлэх аж.

“Суперкомпьютер бол тоон эдийн засгийн хөдөлгөгч хүч юм. Энэхүү ширүүн өрсөлдөөнд ЕХ хоцорч байна. Бидэнд дэлхийд эхний 10-т орохоор хүчтэй суперкомпьютер алга. EuroHPC-ийн гаргасан санаачилгын үр дүнд Европын судлаачид, компаниуд 2020 он гэхэд орчин үеийн суперкомпьютертой болно хэмээн бид найдаж байна” гэж Европын Комиссын Тоон нэгдсэн зах зээлийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Андрус Ансип ярьжээ. Түүний хэлснээр, суперкомпьютер нь хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэх, эрүүл мэнд, аюулгүй байдал, машин үйлдвэрлэл зэрэг салбарт ирээдүйн мэдээллийн системийг бий болгоход тус дөхөм болох юм.

2020 он хүртэлх хугацаанд төслийг хэрэгжүүлэхэд 1 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцоолж байна.
Э. Аянзаяа 

Монгол брэнд