top banner
Шуурхай мэдээ

Новосибирскийн цасан урлалын наадамд Монголын уран бүтээлчид тэргүүлэв


2018-01-12 14:45:32
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Новосибирск хотод энэ сарын 04-08-нд зохион байгуулсан цасан урлалын наадамд Монголын уран бүтээлчид тэргүүн байрт шалгарсан байна.

Энэ жилийн наадмыг Новосибирск хот үүсэн байгуулагдсаны 125 жилийн ойд зориулан зохион байгуулжээ. Харин энэхзз уламжлалт наадамд Монголын уран бүтээлчдийн баг анх удаагаа оролцож ийнхүү өндөр амжилт гаргажээ.



Цасан урлалын олон улсын наадамд дөрвөн орны 15 баг оролцсоноос тэргүүн байрын шагналыг манай улсын уран бүтээлчдийн багийн “Эхлэл” бүтээлээрээ тэргүүллээ.



Д.Өлзий

Монгол брэнд