top banner

"Төрийн албаны үнэ цэнэ" сэдэвт уулзалт болов


2018-01-12 14:48:57
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Шинэ үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн хүрээнд "Төрийн албаны үнэ үнэ цэнэ" сэдэвт залуу төрийн албан хаагчдын уулзалтыг Хөвсгөл аймагт зохион байгуулав.
Өнгөрсөн жилийн хувьд үдсэн хууль батлагдсан өдрийн хүрээнд уралдаан тэмцээн зохион байгуулдаг байсан бол энэ жилийн хувьд төрийн албаны залгамж халаа болсон залууст төрийн албаны үнэ цэнийн тухай мэдээлэл өгөх, төрийн албаа дээдлэн хүндэтгэх утга учиртайг ойлгуулах зорилтын хүрээнд уулзалтыг зохион байгуулав. Тус аймгаас Монгол Улсын шинэ үндсэн хууль батлалцаж явсан 25 төлөөлөгчийн төлөөлөл болсон Х.Түмэндэмбэрэл, Ц.Жамсран нар урилгаар оролцож залуу төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Төрийн албаны салбар зөвлөлийн даргаар олон жил ажиллаж байсан Г.Төмөрбаатар залуу төрийн албан хаагчдад зориулан хэлсэн үгэндээ "Төрийн алба гэдэг нь эрх мэдэлд хүрэх, баяжих арга зам биш. "Албан тушаал гэдэг нь мөрөөдөж олж авдаг зүйл биш. Өөрөө ирдэг зүйл юм .Хариуцсан ажлаа сэтгэлтэй, зорилготойгоор хийж байхад аяндаа албан тушаал өөрөө ирдэг. Тиймээс хариуцсан ажлаа сайн хийхийг залуу төрийн албан хаагчиддаа уриалж байна" гэлээ.
Б.Гантуяа 

Монгол брэнд