top banner
Шуурхай мэдээ

19 төрийн албан хаагч тангараг өргөлөө


2018-01-12 15:10:53
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн хүрээнд төрийн албаны шалгалтанд тэнцсэн 19 төрийн албан хаагч эх орон ард түмнийхээ төлөө эрдэм чадал ёс зүйн хэм хэмжээг чандлан барьж албан үүргээ ёс журамтай биелүүлэхээ тангаргалан  жинхэнэ төрийн албан хаагчийн тангарагаа өргөлөө.
Тус аймгийн хэмжээнд 6500 гаруй төрийн албан хаагч ажилладаг байна. Аймгийн Засаг дарга Л.Ганболд "Төрийн албан хаагч нар өнгөрсөн онд "ЗИС"-ийн зарчим барьж зүтгэж, итгэж, сэтгэж ажилласан. Энэ онд ч энэ зарчмаа барьж ажиллах"-ыг сануулав. Мөн төрийн албан хаагч нар чадвартай эрхэлсэн ажилдаа үнэнч шударга, иргэдэд чирэгдэлгүй ажиллахыг онцолж байлаа.
Б.Гантуяа
 

Монгол брэнд