top banner
Шуурхай мэдээ

Иргэдийг орон сууцжуулах төсөл, хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулна


2018-01-12 15:56:41
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ)-наас гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах чиглэлд салбарын мэргэжлийн холбоо, ТББ-уудын боловсруулсан төсөл, хөтөлбөрүүдтэй танилцах уулзалтыг энэ сарын 18-19-нд зохион байгуулах болжээ.

Энэхүү уулзалт нь нарийн тооцоо, судалгаа бүхий хэрэгжих боломжтой төслүүдийг сонгон шалгаруулах, түүнийг хэрэгжүүлэх чиглэлд бүх талын дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах зорилготой аж. Мэргэжлийн холбоод, ТББ-уудын боловсруулсан төсөл нь “Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”,  “Ногоон хөгжлийн бодлого”-той уялдсан болон арилгын салбарын хууль, тогтоолд заасан шаардлагуудыг хангасан байх ёстой юм. Уг уулзалтад оролцох хүсэлтэй иргэн, ТББ-уудыг энэ сарын 16-ныг дуустал enkhtuya.o@mcud.gov.mn цахим хаягаар бүртгэх аж.

Ч.Ариунболд

Монгол брэнд